Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлал, Техник Технологийн Дээд сургууль, Техник Технологийн Политехник Коллеж хоорондын хамтын ажиллагааг хөгжүүлэх, хамтран ажиллах чиглэл тогтоох уулзалт 2022 оны 02 сарын 18-ны өдөр боллоо. Тус уулзалтаар Хуурай замын цэргийн командлалын хэлтэс, нэгж болон бүрэлдэхүүн анги нэгтгэлийн офицер, удирдлагууд хүрэлцэн ирж сургуулийн кампус, сургалтын орчинтой танилцан
• Анги нэгтгэлийн алба хаагчид, гэр бүлийн гишүүдийг сургалтын орчны онол дадлагын хичээлд хамруулж мэдлэг, мэргэшил, боловсролын зэргийг ахиулах;• Тэтгэвэрт гарах алба хаагчдыг мэргэжлийн сургалтад хамруулах;
• Хугацаат цэргийн алба хаагчдад мэргэжил олгох, төрөл бүрийн богино хугацаат сургалтад харилцан хамруулах;
• Хоёр байгууллагын үйл ажиллагааг дэмжсэн эерэг мэдээллийг олон нийтэд түгээх;
• Оюутан залуус иргэнд эх оронч үзлийг төлөвшүүлэх зэрэг чиглэлээр хамтран ажиллах санал солилцлоо.
БИДНИЙ ХАМТЫН АЖИЛЛАГАА ХӨГЖИН БЭХЖИХ БОЛТУГАЙ.