“Олон улсын дадлагажигч оюутан” хөтөлбөр

Тус сургууль нь “Олон улсын дадлагажигч оюутан” хөтөлбөрийг “Глов” ХК хамтран 2019 оноос хойш амжилттай хэрэгжүүлж байна. 2021 онд тус хөтөлбөрийн хүрээнд барилгын инженер, сантехникийн инженер, хүнсний инженер мэргэжлээр 4 оюутан Япон улсад 1 жилийн хугацаанд цалинтай дадлага хийхээр сонгогдсон. 4 сард Япон орныг зорих болсон оюутнуудын ар гэрийнхэнтэй уулзалт хийж дэлгэрэнгүй мэдээлэл өгөх, гурван талт гэрээнд гарын үсэг зурах үйл ажиллагааг зохион байгууллаа. Мөн тус хөтөлбөрөөр Япон улсад дадлага хамгаалж ирээд сургуулиа амжилттай төгссөн М.Солонго уулзалтад оролцож өөрийн туршлагаа дүү нартайгаа хуваалцсан юм.Төгсөгч М.Солонгын хувьд дадлага хамгаалсан Телакоя ХК компаниас үндсэн ажилтнаар ажиллах урилга авсан бөгөөд удахгүй Япон орныг зорих гэж байна.Сурахад хязгаар үгүй. Арлын Япон орноос ихийг суралцаад ирээрэй. Амжилт залуучуудаа.

“Олон улсын дадлагажигч оюутан” хөтөлбөр

Facebook