УЛААНБААТАРЫН БҮСИЙН ВОЛЕЙБОЛЫН ТЭМЦЭЭНИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

#Улаанбаатарын_бүс_волейболын_шилдэг багаа шалгарууллаа. Боловсролын ерөнхий газар

Улаанбаатарын бүсийн “Мэргэжлийн боловсролын сургалтын байгууллагын багш ажилтны дунд уламжлал болгон зохион байгуулагддаг Волейболын тэмцээн Техник Технологийн Политехник Коллежийн спорт зааланд боллоо.

Тус тэмцээнд 8 сургуулийн 15 багийн 120 гаруй тамирчид ур чадвараа харуулсан гайхалтай сайхан тоглолтоор шилдэгүүдээ тодрууллаа.

Тэмцээний ялагчаар:

Эмэгтэй:

1-р байр ҮУПК баг тамирчид, багийн ахлагч Ч.Ариунтуяа

2-р байр ТТПК баг тамирчид, багийн ахлагч Д.Цэвээндулам

3-р байр БПК багийн ахлагч М.Батцэцэг

Эрэгтэй:

1-р байр ТТПК баг тамирчид, багийн ахлагч Н.Отгонбаяр

2-р байр МСПК баг тамирчид, багийн ахлагч С.Содномпил

3-р байр НПК баг тамирчид, багийн ахлагч Ц.Ганхөлөг

Шилдэг тоглогч эмэгтэй Ч.Ариунтуяа

Шилдэг тоглогч эрэгтэй С.Буянтогтох нар тус тус шалгарлаа.

Боловсролын ерөнхий газартай хамтран зохион байгуулсан “УЛААНБААТАРЫН ТЕХНИКИЙН БОЛОН МЭРГЭЖЛИЙН БОЛОВСРОЛЫН СУРГАЛТЫН БАЙГУУЛЛАГА” -н багш, ажилтны дундах ВОЛЕЙБОЛын тэмцээнд авхаалж самбаа, хурд хүчээ дайчлан оролцсон нийт сургалтын байгууллагын хамт олон, баг тамирчдад халуун баяр хүргэж, амжилт хүсье.

Facebook